Ерөнхийлөгч цахилгааны үнийг бууруулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч цахилгааны үнийг бууруулахыг хүсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо албан өрөөндөө УИХ болон Засгийн газрын гишүүд Улаанбаатар хотын удирдлагатай гамшиг тарьж буй утааны асуудлаар санал солилцож байна. Ерөнхийлөгч хэлэхдээ “Улаанбаатар хотын хорт утааг багасгахад тэргүүн ээлжинд цахилгааны үнийг бууруулах шаардлагатай. Цахилгааны үнийг бууруулсны дараа  гэр хорооллыг цахилгаан халаагуурт шилжүүлэх. Ингэхийн тулд одоогийн эрчим хүч,  цахилгаан шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөж таарна. Ийм ажлыг хийхгүй бол Дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэхгүй. Эхний ээлжинд 100 тэрбум орчим төгрөг шаардах тооцоо гарч байгаа. Цаашид энэ хөрөнгө нэмэгдэж таарна. Гэхдээ утаа бүх нийтийн эрүүл мэндийн асуудал болж хувирч байгаа учраас нийтээрээ нэгэн зэрэг санаа нэгтэй ажиллаж, тодорхой үр дүн гаргах шаардлагатай байна. Надад ирсэн мэдээллээр цахилгааны үнэ нэг квт нь өдрийнх 78 төгрөг, шөнийх нэг квт нь 40 төгрөг байгаа. Энэ үнийг буулгах бололцоог судлах шаардлагатай байна” гэлээ.
Уулзалт үргэлжилж байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж