
Судалгаанаас харахад хүмүүсийн 16 хувь нь өөрийн эсвэл хүүхдийнхээ нэрийг нууц үг болгодог нь тогтоогджээ. Мөн хамгийн амархан нууц үгний нэг нь компьютерийн keyboard-оос оруулдаг 12345 гэсэн дараалсан тоо буюу товчлуурын дараалсан үсэгнүүд “Qwerty” юм. Интернэт хэрэглэгчдийн 14 хувь нь ийм нууц үгтэй байдаг аж. Харин европийн интернэт хэрэглэгчдийн дунд “Azerty” маш түгээмэл нууц үг гэнэ. Тайлахад хамгийн амархан нууц үгсийн 5 хувь нь телевизийн алдартай шоу нэвтрүүлгийн оддын нэрс байдаг. Тухайлбал өсвөр насныхан голдуу “Ханна Монтана”,”Pokemon”,”Matrix”, “Ironman” зэрэг үгсийг нууц үг болгодог байна.
Нууц үг гэхээр шууд санаанд орох “нууц үг 1” гэсэн хувилбарыг сонгодог хүмүүс 4 хувь байсан бол “Надад хамаагүй”, “ Юу ч байсан яахав”, “ Тийм”, “Үгүй” гэсэн үгсийг нууц үг болгодог хүмүүс 3 хувь байжээ.
Түүнээс гадна “ Би чамд хайртай”, “Үзэн ядаж байна” зэрэг сэтгэл хөдлөлтэй үгс ч нууц үгэн дунд цохиж явдаг гэнэ. Судалгааг явуулсан Errata Security, компанийн ажилтан кибер дайралтаас хамгаалахдаа наймаас доошгүй цифр бүхий том үсгээр эхэлсэн, дүрс тэмдэг бүхий үг хэрэглэхийг зөвлөж байна.