
Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү Оросын “Ren.Tv” телевизийн “Званый Ужин” уралдаанд нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр нэвтрүүлэгт өдрийн хоолоор зочдоо дайлсан байна. Б.Амархүү нэгдүгээр хоолоор бидний хэлж заншсанаар битүү шөл хийсэн бол хоёрдугаар хоолондоо бууз хийжээ. Түүний хамгийн сайн хийж чаддаг хоол нь бууз

төдийгүй ээжээрээ заалгаж байсан гэнэ. Иймд дуучин залуу ирсэн зочдоо буузаар дайлсан байна. Харин нэвтрүүлэгч түүнээс Монгол хоолонд десерт байдаг уу гэж асуухад “Үгүй ээ, байдаггүй, тиймээс өнөөдөр би та бүхнийг ээжээсээ сурсан рулетээр дайлна” хэмээн хариулжээ. Харамсалтай нь, нэвтрүүлэгт дуучин Б.Амархүү ялж чадаагүй юм. Нэвтрүүлгийн ялагчаар тус хамтлагийн гоцлол дуучин Васильев 69,96 хувийн санал авч энэ уралдаант нэвтрүүлэгт түрүүлсэн ч Б.Амархүү 49 хувийн санал авсан байна.
Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.
М.Анир