Michael Douglas бүрэн эдгэрэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Michael Douglas бүрэн эдгэрэх магадлалтай

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оскарын шагналт жүжигчин Michael Douglas өнгөрсөн наймдугаар сард улаан хоолойн хорт хавдартай болсон тухайгаа зарлаж байсан. Тэрбээр хэдэн сарын турш химийн болон цацраг туяаны эмчилгээ хийлгэж, хоолны дэглэм барьсны эцэст эрүүл мэндийн байдал нь нэлээд дээрдсэн байна.

    Нэрт жүжигчин “Today” шоунд оролцож, сонирхолтой ярилцлага өгсөн ба “Би одоогоор тун сайн байна. Өнгөрсөн сард өгсөн шинжилгээний хариу нааштай гарсан. Гэхдээ баярлахад арай эрт байна. Бүрэн эдгэрсэн эсэхээ зургаан сарын дараа дахин давтан шинжилгээ өгснөөр баттай мэдэх боломжтой. Эмч нар бүрэн эдгэрэх магадлал өмнөх байдлаасаа нэмэгдсэн гэж надад хэлсэн. Би энэ хавдрыг бүрэн ялж, цоо эрүүл болно гэдэгтэй тун итгэлтэй байгаа шүү” хэмээжээ.

    Мөн “Би эмчилгээ хийлгэх явцдаа 32 фунт жин хассан. Харин одоо жингээ нэмэх гэж гахай шиг идэж байгаа. Одоогоор 12 фунт нэмээд байгаа. Мөн шинэ дүрдээ бэлтгэж, дасгалын таним руу ч нэлээд их явдаг болоод байгаа” хэмээн ярьжээ.

    Н.Наран

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж