С.Мияарагчаа “Шударга өрсөлдөөн” шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа “Шударга өрсөлдөөн” шагнал хүртлээ

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Мияарагчаа “Fair play” буюу “Шударга өрсөлдөөн” шагнал хүртлээ. Олон улсын шударга өрсөлдөөнийг дэмжих хороо, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран спортын салбарт хүчин зүтгэж яваа, тэр дундаа дэвжээнээс гадуур бие биенээ хүндэтгэдэг, хүнлэг зан чанартай тамирчинг тодорхойлж, тус шагналыг гардуулдаг юм. 1963 оноос эхтэй тус шагналыг хүртсэн С.Мияарагчааг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос тодорхойлсон бөгөөд өнгөрсөн жил Туркт болсон арга хэмжээний үеэр шагналыг гардуулсан боловч манай тамирчин тухайн үед тус арга хэмжээнд оролцож чадаагүй ажээ. Харин энэ шагналыг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос Монголын үндэсний олимпийн хороонд ирүүлснийг өнөөдөр С.Мияарагчаад гардуулан өгсөн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж