Тусгай зөвшөөрөл давхардсан тохиолдол гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл давхардсан тохиолдол гарчээ

Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн онд 74.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Үүгээр 400 гаруй бүтээлч ажил өрнүүлсэн байна. Түүний зэрэгцээ дүүрэг бүрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийжээ. Баянгол дүүрэг 2.3 тэрбум, Багануур 308 сая, Багахангай 130 сая, Баянзүрх 4.9 тэрбум, Налайх 572.5 сая, Сонгинохайрхан 3.5 тэрбум, Хан-Уул 1.5 тэрбум, Сүхбаатар 490 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Хөрөнгө оруулалтын шинжтэй томоохон ажлуудаас хугацаа алдсан, тендер нь эргэж буцсан зэрэг тохиолдол олонтаа гардаг. Налайх дүүрэгт шинэ хороолол барих гэрээ байгуулчихаад байршлаа өөрчилснөөс болж тендерийг дахин зарлахад хүрчээ. Мөн Хан-Уул дүүрэгт сургуулийн их засварын зөвшөөрлийг давхардуулан олгосон зэрэг алдаа дутагдал багагүй байсныг хотын мээр онцолж, энэ мэт алдааг энэ жил давтахгйү байхыг дүүрэг, харъяа газрынханд анхааруулав. Харин энэ онд нийслэлийн төсвөөр 79 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 9.4 тэрбум, төсвийн урсгал зардлаас цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 14.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Улсын болон салбарын сайдуудын багцын хөрөнгөөр 123.7 тэрбум бүтээн байгуулалтын ажил хийх юм байна.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж