Австрали Энэтхэгийг бут ниргэв

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Австрали Энэтхэгийг бут ниргэв

Азийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний гурав дахь өдөр үхлийн гэх С хэсгийн хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Австрали болон Энэтхэгийн шигшээ багуудын хооронд болсон. Тус тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа Австралийн хувьд 2007 онд шөвгийн наймд үлдсэн амжилт үзүүлж байсан бол энэ удаа аварга авах зорилготой байгаагаа илт тод харуулан Энэтхэгт хөлбөмбөгийн хичээл заасан гэхэд болно. Тоглолтын 11 дэх минутад Английн Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтад есөн гоолтойгоор дөрөвдүгээр байрт яваа Тим Кэхилл гоолын салхийг хагалсан байгаа. Харин 13 минутын дараа шигшээ багийн ахмад тоглогчдын нэг Харри Кьюэлл 20 орчим метрээс хаалгачийн баруун доод буланд маш хүчтэй цохиж, тооны харьцааг 2:0 болгожээ. Туркийн “Галатасарай” клубт хүчин зүтгэдэг 32 настай Кьюэлл шигшээ багтаа 48 тоглолтод оролцож, 14 дэх гоолоо оруулж байгаа нь энэ юм. Эхний хагас өндөрлөөд шүүгчийн мэдлийн хоёр минутад “Блэкбурн”-ы хагас хамгаалагч Эмертоны хөндлөн дамжуулалтаар Бретт Холман Энэтхэгийн хаалганд багийнхаа гурав дахь гоолыг хийж, багууд 15 минутын завсарлага авсан. Дараагийн 45 минутад Австраличууд дахин нэг гоолыг нэмж хийснээр энэ удаагийн тоглолтод 4:0 харьцаатай хожиж, хэсгийн анхны ялалтаа авсан бөгөөд Кэхилл сүүлийн гоолыг мөргөж хийн шигшээ багийнхаа 23 гоолтой тоглогч болон тэргүүлэх болжээ.
Нөгөө талд Өмнөд Солонгос Бахрайныг 2:1 харьцаатай хожиж, хэсгийн анхны ялалтаа авчээ.

“C” хэсгийн явц:











Багууд

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Хийсэн Гоол

Aлдсан Гоол

Гоол

Оноо

Австрали

1

1

0

0

4

0

+4

3

БНСУ

1

1

0

0

2

1

+1

3

Бахрайн

1

0

0

1

1

2

–1

0

Энэтхэг

1

0

0

1

0

4

–4

0

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж