Зохиолч Х.Болор-Эрдэнэ энгэрээ мялаав

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Зохиолч Х.Болор-Эрдэнэ энгэрээ мялаав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ жил Монголын зохиолчдын эвлэлийн 82 жилийн ойн тохиож байгаа юм. Ойн  хүрээнд олон арга хэмжээ өрнөж, утга зохиолын салбарынхан шагналын хур ихтэй байгаа билээ. Өнгөрсөн баасан гаригт МЗЭ-ээс “20 жилийн дараа”, “Муу залуус” тууж, “МИ-15” уран сайхны кино зэргийг 2010 онд олны хүртээл болгосон зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн энгэрийг Г.Сэр-Одын нэрэмжит шагналаар мялаав.

    Тэрбээр сүүлийн 10-аад жилд 20 орчим ном, уран сайхны хоёр кино, хит болсон олон дуу түмний хүртээл болгосон учир энэхүү шагналын эзэн болов.

    Мөн энэ өдөр Д.Ган-Очир “Сүүлчийнх гэж дурласаар байтал”, Ч.Дамдиндорж “Гал морин цаг” зэрэг номоороо мөн Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, харин Н.Пүрэв “Тэнгэрийн зарлигаар”, Б.Ганболд “Энэ ингэж явсаар байтал” бүтээлээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг гарджээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж