Байлдаан түүхээр эхэлнэ…

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Байлдаан түүхээр эхэлнэ…

Одоо ч бараг 2-3 жил сунжирсан дажин болох нь тодорхой байна.
Бүгдээрээ бэлэн болчихож. Зөвхөн команд л хүлээж байна. Уг нь монголын
ард түмэн байлдах гэж байгаа биш, энэ улиг болсон хэдэн томчуудын дайны
хөлд нэрвэгдэх асуудал нь мэдээж хэрэг. Энэ жил хэд хэдэн том ой болно.
Юу хэмээвээс тун удахгүй энэ 3 дугаар сарын эхээр МАХН, МАН
байгуулагдсаны 90 жилийн ой болно. Зун нь Ардын хувьсгалын 90 жилийн ой
болно. Намар нь 1911 оны Үндэсний Хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээд
л “түүхийн” байлдаан эхэлнэ дээ…

Хачин хурал
Саяхан болсон МАХН-ын XXYI Их Хурал нэг л сонин болов. Нэрээ л сольсон,
тэгээд юу нь сонин байгаам гэж олон хүн асууна байх. МАХН-ын түүхийн 90
жилийн хугацаанд эр бяртай, гунигтай, хатуу ширүүн олон л хурал болж
байсныг бид сайн мэднэ. Гагцхүү нэг хурал дээр гурван дарга гурван
илтгэл тавьсан тохиолдол огт байхгүй л юмдаг.
Одоо илтгэл тус бүрийг товч авч үзье.
1. МАХН-ын дарга Сү.Батболд “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” гэсэн эдийн засгийн илтгэл тавив.
Агуулга нь би ч яахав, улс төр, нам мам мэдэх биш, эдийн засгийн хөгжил,
гэрээ хэлэлцээрээ хөөцөлдөе гэсэн шинжтэй. Ардчиллын 20 жилийн үйл
явцыг үнэлж дүгнэсэн гэх боловч шилжилтийн үе дууслаа гэсэн ганц
дүгнэлттэй, бүтээн байгуулъя гэсэн ганц уриатай цэвэр эдийн засгийн
илтгэл аж.
2. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Баяр “Намын хичээн эрмэлзэх зүйл”-ийн төсөл боловсруулсан тухай илтгэл тавив.
Энд “Монгол Ардын Нам-ын хичээн эрмэлзэх зүйл” гэсэн хураангуй
хувилбар, хоёрт, “Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр” гэсэн дэлгэрэнгүй
хувилбар хоёр хувилбар боловсруулсан. Дэлгэрэнгүй хувилбарыг Намын Их
хурлаар нэгэнт хэлэлцэхгүй…“Монгол Ардын Намын Хичээн эрмэлзэх зүйлийн”
төслийг төлөөлөгч та бүхэнд одоо ингээд тараахаар олшруулж байгааг
хэлъе. Ингээд өргөн барьсан төслийг шүүн хэлэлцэж, баталж өгөхийг намын
Их хурлын төлөөлөгч Та бүхнээсээ хүсье гэж мэдэгдэв.

“Дэлгэрэнгүйг” нь сонгуулийн үеэр дахин хэлэлцэж батална, “хураангуйг”
нь одоо л дөнгөж олшруулж байгаа болохоор Их Хурлын төлөөлөгчид С.Баярын
амаар хоосон цаас баталчихжээ. Ингээд шинэчлэгдсэн МАН шинэ
хөтөлбөрийнхөө дэлгэрэнгүй болон товч хувилбарынхаа алинийг нь ч
хэлэлцсэнгүй. Учир нь баталсан “хөтөлбөрөө” хэзээ хойно саяхан сайтдаа
тавьсан юм…
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “МАХН-ын XXY
Их Хурлаас хойш Намын Бага Хурал, Удирдах Зөвлөлөөс хийсэн ажлын
тайлангийн тухай” илтгэл тавив.

МАН-ын шинэ залуу дарга У.Хүрэлсүх намын ажлаа хариуцаж тавьсан анхны
илтгэл юм. Их Хурлын илтгэл яаж бэлтгэдэг, хийдгийг бишгүй л харсан
байлтай. Хамгийн мундаг Б.Даш-Ёндон багш хүртэл ямар ч илтгэлийг асар
олон мэргэжилтэн цуглуулж, хэсэг хэсгээр нь бэлтгүүлээд дараа нь
системийн аналитик хэдхэн хүнээр нэгтгүүлж, эцэст нь өөрөө дор хаяж сар
шахам нухдаг байсныг ажлаа мэдэхгүйн илрэл гэж хэн ч хэлэхгүй юмдаг.
Ингээд МАХН түүхэндээ анх удаа их хурал дээрээ гурван илтгэл тавив.
Нарийн яривал 4 илтгэл болчихож байгаа юм. Энэ бол миний “найз”, хуучин
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үг болно. Төлөөлөгчид үндсэн 3
илтгэлээс үүнийг л илүүтэй сонирхсон гэж санасан шүү. Н.Энхбаяр:
“Албан тушаал муу ашиглавал хайрцаг болдог. Сайн ашиглавал тулгамдсан
асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж олгодог. Хайрцагнаас гаръя. Албан
тушаал чинь хайрцаг болох вий. Нам өөрөө хайрцаг болчих вий гэдгээс
байнга болгоомжил. Уг нь ядуурал, хээл хахууль бол ард түмнийг зовоож
буй хайрцаг”
гэж мэдэгдэв. Ингээд тэр шинэ намдаа орж ч өгөхгүй, гарч ч өгөхгүй “хоолойд тээглэсэн яс” болов…

Үргэлжлэл http://www.ganaa.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж