Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ниснэ ч, хөвнө ч…

Британийн хэв маягаар бүтээгдсэн техникийн гайхалтай олон шийдэл бүхий нисэх төхөөрөмж гибрид дирижаблийг британичууд ашиглаж эхэлсэн тухай ВВС мэдээлж байна. Гадна талаас нь харахад дирижабль хэлбэрийн энэ техник нисэх онгоц, нисдэг тэрэг болон усан дээгүүр  хөвөгч зэрэг техникийн олон шийдлийг оновчтой шингээсэн төгс бүтээл болж чаджээ. Уртаараа 15 м эхний загвар нь доорхи бичлэгт харагдаж байгаа боловч түүнээс ч том хувилбар бас байгаа юм байна. Олон үүрэг гүйцэтгэх хийлдэг их бие бүхий энэ техникийг гелийн хийгээр дүүргэсэн тул дэлбэрэх аюулаас хол бөгөөд хаанаас ч удирдан ажиллуулах боломж бүхий ашигтай зүйл болж чадсан гэнэ. Тиймээс ч энэ техникийг АНУ-ын батлан хамгаалах салбарт ашиглахаар 300 сая ам.долларын гэрээ хийсэн байна.

М.Наст  

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж