“Ford” компани 7000 хүн ажилд авна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Ford” компани 7000 хүн ажилд авна

Даваа гаригт “Ford Motor” компани АНУ-д 2012 он гэхэд 7000 ажлын байр бий болгох болсон тухай мэдээлсэн байна. Үүнд цагийн болон үндсэн ажилтангууд багтаж байгаа юм. Детройт хотод болсон авто машины үзэсгэлэнгийн нээлтийн үеэр компани энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Энэ ондоо багтаан 4000 цагийн ажилтан авах болсон аж. Үүний 1800 нь Луисвилл дэх үйлдвэрт байх юм. Харин ирэх онд 2500 хүнийг үйлдвэрүүдэд ажилд авна гэсэн бол 750 инженерийн ажлын байрыг мөн санал болгож байгаа гэнэ.

“Ford” компани 2001 оноос хойш олон тооны ажлын байранд цомхотгол хийсэн юм. Харин шинээр ажилд авах иргэд нь хямралын үеэр цомхотголд орсон ажлын байрыг нөхөх хэмжээний байх аж. Компани 2010 оны байдлаар 61 мянган ажилтантай байсан нь 10 жилийн өмнөхөөс 102 мянгаар бага байгаа юм. Харин сүүлийн хоёр жилийн дотор компанийн бүтээгдэхүүний худалдаа эрс сэргэж, АНУ-д л гэхэд 20 хувиар өсчээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж