Улирлыг гайхалтай эхлүүлж, “Сан-Антонио Спөрс”-ийн хамтаар ердөө дөрөвхөн хожигдолтойгоор тэргүүлж байсан “Бостон Селтикс” баг хүчний довтлогч Кевин Гарнеттийг бэртэлд алдмагцаа дараалсан хожигдлуудыг амсах болсон. Энэ нь тэднийг дорнод бүсийн шилдэг баг гэсэн амжилтаа алдахад хүргээд байна. Учир нь “Майами Хит” сүүлийн 22 тоглолтынхоо 21-т хожсон амжилттай явж байгаа бөгөөд “Селтикс”-ийн алдаж гишгэхийг л хүлээж байгаа юм. Харин өнөөдөр “Бостон Селтикс” баг ТД Гардендаа өрнөд бүсийн сулхан багуудын нэг “Хьюстон Рокетс”-ийг хүлээн авлаа. “Рокетс” 16 хожилтой, амжилт тааруу байсны дээр гол онооны түүгч болох хамгаалагч Кевин Мартин нь бэртлийн улмаас тоглолтод оролцсонгүй. Түүнийг орлон Аарон Брукс эргэн гараанд гарчээ. Бэртлээс эргэн ирснээс нь хойш дасгалжуулагч Рик Аделман түүнийг гарааны холбогчоор тоглуулаагүй юм. Хэдийгээр “Бостон”-ы бүрэлдэхүүнд Шакил О’Нил, Жермайн О’Нил, Глен Дэвис зэрэг том биетэй тоглогчид байсан ч Жорж Хилл, Льюис Скола нарыг өмнөө барьсан “Хьюстон” айхгүй, алдах зүйлгүй тоглолоо. Эхнээсээ л эн тэнцүү тоглолтыг харуулсаар эхний хагаст 50:49 харьцаатай илүүрхжээ. “Рокетс”-оос долоон тоглогч нь 10-аас дээш оноо авсны дотор Брукс 24 оноогоор багаа тэргүүлжээ. Харин сэлгээнээс Бадинжер, Паттерсон нар 10-аас дээш оноо авчээ.
Харин “Бостон”-ы шилдгүүд өөрсдийн авах бүх оноогоо л авлаа. Аллен 19, Шак 10, Дэвис 12, Пийрс 16, сэлгээнээс Даниэль 19 оноо авсан бол Рондо есөн оноо, 12 оновчтой дамжуулалтыг өгчээ. Гэхдээ тэдэнд Гарнеттийн оноо биш хамгаалалт нь илт үгүйлэгдэж байлаа. Хэрэв Гарнетт байсан бол “Хьюстон”-гийн залуус ийм өндөр оноо авахгүй байсан нь тодорхой. Хэдийгээр өөрсдийн авдаг оноогоо авсан ч тэдний хамгаалалт сул байсан нь өрсөлдөгч багийнх нь авсан 108 онооноос харагдана. Улмаар энэ тоглолтод 108:102 харьцаатай зочин багаар талбайд гарсан “Рокетс” хожиж, улирлын 17 дахь ялалтаа байгуулсан бол “Бостон” хоёр дахь дараалсан ялагдлаа хүлээн ес дэх хожигдлоо амслаа. Гэхдээ дараалсан хожигдлуудыг олноор хүлээж байгаа ч сайн мэдээ “Селтикс”-т байна. Хамгаалалтын гол ноён нуруу Кевин Гарнетт удахгүй багтайгаа эргэн нэгдэх ажээ.
Score Studio