
Ингэснээр АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ 1,4 хувиар өсч, баррель нь 89,25 ам.доллар болсон бол Лондонд Брент нефть 2,37 ам.доллараар өсч, 95,70 ам.доллар болжээ. Аляскийн Байгаль орчны байгууллагын хэлснээр хоолойг нээх огноог тогтоосон байгаа юм.
Транс Аляскийн хоолой нь 1280 км-ийн урт бөгөөд “Alyeska Pipeline Service” компани хариуцан ажилладаг. Өдөрт дунджаар 630 мянган баррель нефть дамжуулдаг аж. “Alyeska Pipeline Service”-ийн 47 хувийг Их Британийн BP, 28 хувийг “ConocoPhillips” болон “ExxonMobile” компани эзэмшдэг юм.
Э.Очирт