2011 оны шилдэг 10 автомашин

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

2011 оны шилдэг 10 автомашин

Өнөөгийн байдлаар хүмүүс тээврийн хэрэгслүүд дундаас автомашиныг хамгийн ихээр ашиглаж байна. Гэхдээ найдвартай, дизайн, өнгө үзэмж сайтай, боломжийн үнэтэй машин сонгож авах нь тийм ч хялбар биш юм. Харин Хагерти хэмээх автомашины даатгалын байгууллагаас 2011 оны хамгийн сайн гүйлгээтэй байх шилдэг 10 автомашины жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтын эхний байруудад Honda CR-V, Fiat 500, Ford Mustang, Chevrolet Camaro зэрэг автомашинууд орсон бол Cadillac CTS, BMW, Mini Cooper, Porsche зэрэг брэндүүдийн автомашинууд хамгийн эдэлгээ сайтай, найдвартай гэсэн тодотголтой жагсаалтанд оржээ. Эдгээр автомашинууд нь гадаад үзэмж, хийц, чанар, үнэ зэрэг олон шалгуур үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр шалгарчээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж