Azpen-ийн хос boot-тэй таблет

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Azpen-ийн хос boot-тэй таблет

CES үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан өөр
нэгэн сонирхолтой зүйл бол зураг дээр үзүүлсэн Azpen-ийн таблет
компьютер. Уг таблет нь өөр дээрээ Windows 7 болон Android үйлдлийн
системийг аль алийг нь ачаалж чаддаг. Azpen-ээс хоёр ондоо загварыг
танилцуулсан бөгөөд нэг нь 16:9 харьцаатай, 10.1 инчийн дэлгэцтэй, нөгөө
нь 4:3 харьцаатай 9.7 инчийн дэлгэцтэй юм байна. Бусдаар бол уг
таблетууд нь адил үзүүлэлттэй, Intel-ийн Atom N455 CPU, мэдээж
мэдрэгчтэй дэлгэц, дээд тал нь 2GB RAM, 32GB-ийн санах ой, microSD
картын слот, хоёр USB порт, Android 2.2 болон Windows 7 үйлдлийн
системтэй.

Уг таблет нь худалдаанд 500 долларын үнэтэйгээр гарах гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж