Шинэ загварын XO компьютер

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Шинэ загварын XO компьютер

“Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрт тараагдаж буй XO лэптопын шинэ загварыг CES 2011 үзэсгэлэнгийн үеэр нийтэд танилцуулжээ. Ер нь өмнөх буюу одоо хүүхдүүдийн хэрэглэж байгаа XO компьютерийн хувьд гараар эргүүлэн цэнэглэгч төхөөрөмж нь ямар ч үр дүнгүй зүйл байсныг хэлэх хэрэгтэй. Бараг түүгээр лэптопоо байнга бүрэн цэнэглээд явна гэдэг хүүхдүүдийн хувьд үлгэр шиг зүйл байсан гэж хэлж болно.

Тийм дутагдалтай байх гол шалтгаан нь x86 AMD болон VIA CPU-ууд байсан байна. Харин уг x86 CPU-ны оронд Marvell-ийн 1GHz-ийн давтамжтай Armada хэмээх ARM төрлийн чипийг ашигласнаар уг лэптоп маань ердөө 2-хон Ватт цахилгаан чадал хэрэглэдэг болсон гэнэ. Дөнгөж 2-хон Ватт шүү дээ. Гар утасны дайны л цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө гар цэнэглэгчээр нь цэнэглэх бүрэн боломжтой болох гэнэ. ARM CPU-аас гадна XO-д шинэчлэгдсэн зүйлүүд гэвэл гадна нарны гэрэлд ч тод харагдах PixelQi дэлгэц, флэш санах ой, Sugar үйлдлийн системтэй юм байна.

Мөн OLPC-ийнхэн 2012 он гэхэд XO-ийн оронд хүүхдүүдэд зориулсан таблет компьютерийг бүтээхээр нилээн шургуу ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж