Э.Одгэрэл Тэрэлжид төрсөн өдрөө тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Э.Одгэрэл Тэрэлжид төрсөн өдрөө тэмдэглэж байна

Мөнхийн залуу гэх тодотголтой топ модель Э.Одгэрэлийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 2011 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 11.11 цагт түүнтэй утсаар холбогдож төрсөн өдрийнх нь баяраас хуваалцлаа.

-Ардын эрх сонин, www.news.mn сайтаас ярьж байна. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Өнөөдөр танд хамгийн түрүүнд төрсөн өдрийн баяр хэн хүргэв?

-Манай эгч.

-Та төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байна вэ. Энэ тухай манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би маш дотны найз хүүхнүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэхээр Тэрэлжид ирээд байна. Тэдэнтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэнэ.

-Өмнөх төрсөн өдрүүдээр авч байсан бэлэгнүүдээс хамгийн сэтгэлд хүрсэн бэлэг юу байсан бэ. Энэ тухайгаа сонирхуулна уу?

-Ер нь бэлэг бүхэн гоё ш дээ.

-За баярлалаа, та сайхан баярлаарай.

Топ модель Э.Одгэрэл өдгөө 44 нас хүрч байна. Гэхдээ л тайзнаа 20-той моделиудтай эн зэрэгцэн алхаж байгаа энэ хатагтай тэртээ 1989 оноос загвар өмсөх гараагаа эхэлж байжээ. Түүний амжилтын түүх арвин ч бас элдэв хэл аманд өртөж шуугиан дэгдээх нь бий. Энэ удаад түүнийг тойрсон шуугианы тухай хойш тавиад анх загварын ертөнцөл хөл тавьсан түүхээс нь багаханыг сонирхуулъя.

Монголд анхны загварын шоуг 1989 оны арванхоёрдугаар сард “Гоёл-89″ нэрээр зохион байгуулж байлаа. Наадамд загвар зохион бүтээгчийн урласан 280 гаруй  загварыг 64 загвар өмсөгч олонд хүргэн сонирхуулсан гэдэг. Тэр олон загвар өмсөгчдийн дунд олны анхаарлыг татсан нэгэн бүсгүй байсан өдгөө "Мөнхийн залуу хатагтай" гэгдэх болсон загвар өмсөгч Э.Одгэрэл байлаа. Э.Одгэрэл хатагтай анхны "Гоёл" наадам болох үед Загвар зохион бүтээх товчоонд бичээчээр ажилладаг байжээ. Жирийн бичээч бүсгүй загварын анхны наадмаас гуравдугаар байрын шагнал хүртэж байсан бол өдгөө Монголын загварын топ хатагтай болж чадсан юм.

Б.БЯМБАА

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж