О.Магнайд дургүй хүн бүхэн авлигач

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

О.Магнайд дургүй хүн бүхэн авлигач

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Бурханлаг
    хүнд өстөн дайсан гэж үгүй. Бидний мэдэхээр дэлхийн бүх л шашинд өстөн
    дайсан гэх ойлголт байдаггүй. Байсан ч энэрэн нигүүлсэж, уучлан өршөө
    энэ тэр гэсэн байдаг. Гэтэл тэмцэгч О.Магнайд иймэрхүү   шашин номын
    томоохон ойлголт огт хэ­рэггүй юм шиг байна. Тэр бүх асуудалд О.Магнай
    гэсэн хувь хүнийхээ үүд­нээс хандаад байдаг нь ажиг­лагддаг. Учир нь
    түүнд хэн таалагдахгүй үйл хөдлөл үзүүлнэ тэр хүн ёстой “будаа” болтлоо
    муулуулна даа. Ц.Элбэгдорж, С.Баяр, Д.Зоригт, С.Батболд гээд л түүний
    үгэнд “шүүрэн шанага” болтлоо нүхлүүлсэн хүмүүс олон бий. “Тэр бол
    хулгайч, надад баримт нь байна, байдал эвгүйтвэл гадагшаа гарах гээд
    бэлт­гэчихсэн байгаа шүү. Тэр новш” гэж ирээд л бурж өгдөг ганц “бөх
    зоригтон” бол яахын аргагүй О.Магнай. Үнэхээр түүнд баримт нь байгаа бол
    гаргаад тавих нь яасан юм, бүү мэд. Иймэрхүү “балархай эгшиг” Монголын
    нийгэмд хэд хэд байна. Ер нь сүүлийн үед улс төрд “Магнайдах” гэж шинэ
    нэр томъёо гарч ирж байх шиг байна. Энэ нь ердөө л шүүмжлэх, дайрч
    доромжлох, харлуулах гэсэн бүх хар зүйлийг нэгтгэсэн шинэ нэр томъёо гэж
    ойлгож болохоор байна. Дэлхий даяараа шинэ зүйлийг бий болгох гээд
    зүтгэж байхад Монголд О.Магнай өөрийнхөө нэрээр нэрлэсэн “Магнайдах”
    гэдэг шинэ нэршил гаргаж ирж байна гэдэг  чинь сайн хэрэг шүү. Ой сайтай
    хүмүүс хэн байснаа хэзээ ч мартдаггүй гэдэг. О.Магнайд бол энэ асуудал
    огт хамаагүй юм шиг харагдаад байдаг. Миний санахаар хэдхэн  сарын өмнө л
    тэргэнцрээр хөл хийж,   уруул нь омголтсон, эцэж турсан их л өрөвдмөөр
    харагдаж байсан. За тэр ч яах вэ.  Тэр хэзээнээсээ л “Магнайддаг”
    байсан, одоо ч “Магнайдаж” л байна, цаашид ч “Магнайдсаар” л байх биз.
    Энэ их ёозгүй зан шүү. Гай болж гэнэт төрсөн ахыгаа магнайдчихвий дээ. 

    Б.ЭНХМӨНХ


    Зохиогчийн эрх:

    "Улс төрийн тойм" сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж