Ц.Шинэбаяр өнөөдөр намын нэрээ авна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр өнөөдөр намын нэрээ авна

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өнөөдөр 14.30 цагаас УБЕГ-аас намын нэрээ авахаар болжээ. Тэрбээр өглөө 10.00 цагт УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатартай  уулзахдаа уг байгууллагад бүртгэлтэй намын нэрний жагсаалт гаргуулж авахаар тохиролцсон байна. УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар тус байгууллагад бүртгэлтэй намын нэрний жагсаалтыг бэлэн болгох юм байна. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр уг жагсаалтад ороогүй нэрийг сонгох болсноо мэдэгджээ. Уг нь Ц.Шинэбаяр гишүүн  Монголын ардчилсан хувьсгалт нам, Монголын ардчилсан нам зэрэг нэрийг сонгох хүсэлтэй байсан ч нэрний товчлол давхацсан, мөн Монголын хувьсгалт нам нэр бүртгэлтэй байж таарсан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж