
Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд байнгын хорооны хуралдааныг нээлттэй зарчмаар явуулахыг гол болгоод байгаа юм. Ийм боломжийг бүрдүүлснээр сэтгүүлч нь болж байгаа үйл явдлыг бодитоор харж, уншиж, судалж мэдээллийг түгээх бололцоотой болно гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүний санал шүүмжлэл, санал хэвлэл мэдээллээр дамжиж, иргэд сонгогчдод очихгүй байна гэдэг туйлын харамсалтай. Сэтгүүлч та бүхэн өөрсдөө мэдэж байгаа. Цагаан сар улсын баяр наадам, шинэ жилийн өмнө УИХ том том “но”-той хуулиудыг баталдаг. Тухайлбал, ямаанд мөнгө олгох, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, УИХ-ын дэгийн тухай хуулиуд ямар байдлаар хэзээ батлагдав. Олон юмыг энэ мэтээр тавьж тууж байгаа. Тиймээс УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм аа гэж үзэж, дэмжсэн” гэлээ.