Үргүйдэл ба амьдралын хэв маяг

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Үргүйдэл ба амьдралын хэв маяг

Европийн шинжлэх ухааны сангаас явуулсан судалгаагаар 18-25 насны эрчүүдийн тавны нэг хувь нь үргүй  байна.

Өөр нэг зүйл нь эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэнддээ анхаарал тавьж амьдралын хэв маягаа өөрчлөхөд бэлэн байдаг бол эрчүүд хүүхэдтэй болж чадахгүй гэдэгтэй эвлэрдэг аж. 

Эр бэлгийн эсийн чанар муу тохиолдолд хосууд зориудаар үр шилжүүлэн суулгуулдаг. Заримдаа ийм арга ч үр дүнгүй байх үе ч байдаг аж.

Эрчүүдийн эр бэлгийн эс багасч буй хандлагыг эрдэмтэд амьдралын хэв маяг, орчин нөхцөл, буруу хооллолт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүчин зүйлстэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн зун явуулсан судалгаагаар эрдэмтэд эрчүүдийн дунд эр бэлгийн эсийн тоо багасч буй болон лаазалсан хүнсэнд агуулагддаг BPA буюу  bisphenol A  хоёрын хооронд холбоо байгааг ажиглажээ.

Гэвч асуудал зөвхөн лаазалсан хүнсэнд биш аж.
Биеийн жин ихтэй эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо цөөн байдгийг харуулсан бас нэг судалгаа гарчээ. Лабораторийн хулгана дээр явуулсан дээрх туршилт илүүдэл жинтэй эрэгчин амьтдын эр бэлгийн эс чихрийн шижинтэй төстэй өвчин үүсгэх ген дамжуулдаг болох нь тогтоогджээ. Мөн ийм эсээс голдуу охин үр бий болдог байна.

Түүнээс гадна эрчүүдийн үргүйдэл амьдралын хэв маягаас гадна хаана амьдарч байгаагаас ч бас шалтгаалдаг аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж