Зөн билигч азын тоог хэлж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Зөн билигч азын тоог хэлж чадахгүй

Зөн билигчдээс хүмүүс ихэнхдээ хайр дурлал, ажил, амжилт, мөн эрүүл мэндтэй холбоотой асуулт асуудаг байна.

Тухайлбал “Би зөв хүнд дурласан уу?”, "Бид гэрлэх болов уу?", "Эхнэр эсвэл нөхөр маань намайг хуураад байх шиг байна", "Би хүүтэй болох уу эсвэл охинтой болох болов уу?", "Би заяаныхаа ханьтай хэзээ учрах бол?” Хүмүүс ямар энгийн гэдгийг харж байна уу?

Ажил амжилтын тухайд ихэнх хүмүүсийн мэдэхийг хүсдэг зүйлс нь "Би ирээдүйд их мөнгөтэй болж чадах болов уу?”, "Ямар салбарт би амжилт олох бол?”,"Би ажилд орох ярилцлаганд орсон. Надад ажлын санал ирэх болов уу?”, "Хэд дэх өдөр би даргатай уулзвал дээр вэ?” Эдгээр асуултын заримыг амьдралын туршлагатай нэгэн ч хэлээд өгч чадахаар харагдаж байгаа биз.

Ирээдүйд юу болох бол гэхээс тэсгэлгүй мэдэхийг хүсдэг хүмүүс мөн “ Ирээдүй минь аз жаргалтай байх болов уу?”, "Миний амьдрал өөрчлөгдөх болов уу,  энэ хэвээр байх уу?”,"Миний санаа зовж байгаа зүйл хэзээ дуусах бол?” гэж асуудаг аж. Харин эдгээр асуултыг хүн өөрөөсөө эхлээд асуусан нь дээр гэж зөн билигчид ярьж байна.

Зөн билигчдийн хариулж чадахгүй асуулт

Хэрэв та зөн билигчтэй уулзаж, ирээдүйнхээ тухай асуух гэж байгаа бол доорх асуултыг алгасах л болж дээ.

1.    Зөн билигчид эрүүл мэндтэй холбоотой асуултад хариулж чадахгүй. Тэд эмч биш шүү дээ. Тиймээс  эрүүл мэндийн зөвлөгөө авах гэж байгаа бол зөн билигчид биш, эмчид хандах нь зүйтэй.

2.    Өөд болоочтой ярилцахыг хүсдэг хүмүүс байдаг. Гэхдээ харамсалтай нь зөн билигчид ийм зүйл хийдэггүй.  Хорвоогоос хальсан хүний сүнсийг  тайван  орхи. Зөн билигчид өөд болоочийн сүнстэй харилцах тохиолдол байдаг ч энэ нь маш ховор. 

3.    Зөн билигчид хүний үхлийг урьдчилан хэлэх дургүй байдаг. Тиймээс  амьдрал чинь хэзээ дуусахыг тэднээс асуух хэрэггүй. Тэртэй тэргүй хүн үхэл нь ойртож байгааг мэдэрч хачин авирлаж эхэлдэг. Харин үхлийг нь хүмүүст урьдчилан хэлэх нь ухаалаг зүйл биш гэж зөн билигчид үздэг байна. Учир нь хэзээ үхэхээ мэдсэн хүмүүс амьдрал нь үүгээр дууссан мэт загнаж, сэтгэл гутралд орж, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ нуруун дээр ачаа үлдээж буйгаа анзаардаггүй.

4.    Ямар ч зөн билигч сугалааны азын тоог хэлж чадахгүй. Хэрэв тийм байсан бол хүмүүс сугалаа худалдаж авахгүй байх байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж