Итали Монголын бизнес форум болно

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Итали Монголын бизнес форум болно

Итали, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан ирэх сард болно. Энэ үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид уулзаж хамтран ажиллах боломжийн тухай хэлэлцэх юм. Тус бизнес форум хоёрдугаар сарын 14-нд Италийн Милан хотноо Гадаад худалдааны байгууллага, Итали-Монголын худалдааны танхимд болно. Анх удаа болж буй энэ бизнес форумаар монголын бизнес эрхлэгчдэд Италийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс туршлага судлах боломжтой. Бизнес форумд оролцохыг хүссэн бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгө оруулалтын газарт хандаарай. Бүртгэл энэ сарын 24-ныг дуустал үргэлжлэх ажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж