“NBA All Stars 2011” Мөрөөдлийн аялалд урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“NBA All Stars 2011” Мөрөөдлийн аялалд урьж байна

Kobe Bryant, Dwyane Wade, LeBron James, Kevin Durant, Kevin Garnett, Pau Gasol, Dwight Howard, Rajon Rondo, Chris Paul энэ бол Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтын гарааны үндсэн тоглогчид. Эдгээр жинхэнэ одод, сагсан бөмбөг сонирхогчдын шүтээн болсон тоглогчдыг бүгдийг нь нэг дор харах, тэдний гайхамшигт тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжийг Монголд анх удаа Скайтел нийт хэрэглэгчдэдээ олгож байна.

Скайтел компани хэрэглэгчид, сагсан бөмбөг сонирхогчдыг “NBA All Stars 2011” Мөрөөдлийн аялалд урьж байна. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтыг Монголд анх удаа албан ёсоор шууд дамжуулах нэвтрүүлгийн ивээн тэтгэгч d20 брэндээс зохион байгуулж байгаа асуулт хариултын тэмцээнд идэвхтэй оролцсон зөвхөн нэг оролцогч дээрх мөрөөдлийн аяллын эрхийг авах болно.

Мөрөөдлийн аяллын хөтөлбөрт дараах тоглолтууд багтсан. Үүнд:

  • T-Mobile Rookie Challenge (2-р сарын 18)
  • NBA All-Star Saturday Night (2-р сарын 19)
  • NBA All-Star 60 дахь удаагийн тоглолт (2-р сарын 20)

2011 оны 1-р сарын 10-наас 2011 оны 1-р сарын 15-ны хооронд bonus.skytel.mn сайтад зочлон “Бүх оддын тоглолт”-ын талаарх сонирхолтой асуултад зөв хариулсан нийт хэрэглэгчид, сагсан бөмбөг сонирхогчид мөрөөдлийн аяллын төлөөх асуулт хариултын эцсийн шатанд оролцох боломжтой болно. Ялагчийг 2011 оны 1-р сарын 17-ны өдөр Боловсрол суваг телевизийн шууд нэвтрүүлгээр шалгаруулна.

 “Скайтел компани өөрийн хэрэглэгч залуустаа үргэлж хамгийн сонирхолтой, онцгой дахин давтагдашгүй бэлгийг барихыг зорьдог яг энэ зорилгоор энэхүү Мөрөөдлийн аяллыг зарлаж байна.  Бүх оддын тоглолт үзэн, NBA-н ододтой нүүр тулан уулзаж алдарт Холивуудаар аялах ховорхон боломжийг зөвхөн Скайтелийн хэрэглэгч залууст олгож байна.”

Ялагч 2011 оны 2-р сарын 20-ний өдрийн Бүх оддын тоглолт үзэх эрх, АНУ-ын Лос анжелес хот хүрэх 2 талын онгоцны тийз болон зочид буудлын зардлыг Скайтел компани хариуцах болно. Харин АНУ-д зорчих виз олгох эсэх асуудал зөвхөн манай улсад суугаа тус улсын консулын бүрэн эрх гэдгийг анхаарна уу.

Залуусын спортын боловсролыг дэмжигч d20 брэнд ҮСБХ-ны тоглолтыг Монголд анх удаа албан ёсоор шууд дамжуулах нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Түүнчлэн d20 брэнд залуусын дунд “Эрүүл амьдралыг сонгоцгооё” сэдэвт сагсан бөмбөгийн 3-н эсрэг 3 тэмцээнийг орон даяар зохион байгуулсан нь хамгийн олон оролцогчтой тэмцээн болж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж