Төсвийн орлого 17,3 тэрбумаар батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого 17,3 тэрбумаар батлагдлаа

Сэлэнгэ аймгийн 2011 оны төсвийн орлого 17,3 тэрбум, төсвийн зарлага 14,5 тэрбум төгрөгөөр батлагдсан байна. Аймгийн төсвөөс 17 сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 2,8 тэрбум төгрөгөөр, орон нутгийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын төлөвлөгөө батлагдсан байна.

Энэ онд тус аймагт замын сангийн хөрөнгөөр 17 сумын гудамж, зам талбайг тохижуулах ажил хийгдэхээс гадна аймгийн ЗДТГ-т урсгал засвар, гамшиг болон бусад шалтгааны улмаас орон гэргүй болсон өрхийг монгол гэрээр хангах, Жавхлант сумын хүйтний гол дээр гүүр барих, Орхон сумын Шийрийн багийг байртай болгох зэрэг томоохон ажлууд хийгдэх юм байна.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж