Шилдэг 20 оюутан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Шилдэг 20 оюутан тодорлоо

Сэлэнгэ аймгийн Засаг дарга сурлага, урлаг, спортын онцгой амжилт гаргасан аймгийнхаа 20 оюутанд өөрийн нэрэмжит шагналаа олголоо.

Шагналыг жил бүр олгодог уламжлалтай бөгөөд энэ удаад Мандал сумын харьяат “Аварга” дээд сургуулийн III дамжааны оюутан Э.Энхзориг, Ерөө сумын харьяат ХААИС-ын II дамжааны оюутан Н.Болдоо, Шаамар сумын харьяат Төмөр замын дээд сургуулийн IV дамжааны оюутан Х.Анхбаяр, Сүхбаатар сумын харьяат МУИС-ын II  дамжааны оюутан Д.Эрболд, Сайхан сумын харьяат, МУИС-ын 3 дугаар  дамжааны оюутан Б.Бүжидмаа нарын шилдэг 20 оюутан Засаг даргын нэрэмжит шагналыг гардан авлаа.

Шагналд оюутан тус бүрд 200 мянган төгрөг, өвлийн өвгөний бэлэг дагалдсан байна.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж