Сэлэнгэчүүдэд боломж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Сэлэнгэчүүдэд боломж байна

Үндэсний  хөгжил, шинэт­гэлийн Хорооны дэд дарга Л.Зориг тэргүүтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, “Бизнес орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд тус аймагт хэрэгжүүлсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцлаа.

Сэлэнгэчүүд “Бизнес орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд нийт таван бүлэг, 100 ажил хийхээр төлөвлөснөөс төлөвлөгөөг 92,8 хувийн хэрэгжилттэйгээр биелүүлсэн дүнтэй байна.

Энэ ажлын хүрээнд сумдын бүсийн төвүүдэд бизнес мэдээллийн төв байгуулах ажлыг эхлүүлж, Хараагийн бүсийн төв Мандал суманд төв байгуулахад зориулан аймгийн Засаг даргаас 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Засгийн газрын болон аймгийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас нийтдээ 50 төсөлд 1,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор аймгийн үйлдвэрлэгчид өнгөрсөн онд 308,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын хэмжээ 2009 оныхоос 4,8 хувиар өссөн байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн Хорооны дэд дарга Л.Зориг, Сэлэнгэчүүд дэд бүтэц, газар нутгийн байршлын давуу тал, боломжоо ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг улам эрчимтэй хөгжүүлэх, үүнд иргэн бүрийн идэвхтэй оролцоо чухал хэмээн онцолж хэллээ.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж