Аймгуудад өвс, тэжээл нэмж байршуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Аймгуудад өвс, тэжээл нэмж байршуулна

Улсын онцгой комисс энэ сарын 10-нд хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ сарын эхний арав хоногт үргэлжилсэн цасан шуурга шуурсан учир нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байгаа аж.

Түүнээс Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Увс, Ховд аймгуудад цасны зузаан нэлээд нэмэгдсэн учир өвөлжилт хүндэрч эхэлжээ. Тиймд тус аймгуудын улсын нөөцийн цэг, салбарт 3900 тонн өвс, тэжээл нэмж байршуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэлээ. Тээврийн зардалд шаардагдах 650 орчим сая төгрөгийн асуудлыг ирэх пүрэв гаригт болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Одоогоор 14 аймгийн 86 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болжээ. Зарим нутагт цасны зузаан 20-40, гуу жалгандаа 40-100 см хүрснээс малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болоод байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж