“Ардын урлагийн их наадам” Дорнод аймагт болно

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Ардын урлагийн их наадам” Дорнод аймагт болно


Монголын уламжлалт ардын урлагийн баялаг өв сангаас өвлөн эзэмшиж байгаа ардын авъяастнуудын авъяас билгийг хөгжүүлэх, сурталчлах, тодруулан урамшуулах зорилго бүхий “Ардын урлагийн их наадам”-ын Зүүн бүсийн шалгаруулалт тавдугаар сарын сүүлчээр Дорнод аймагт зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Наадамд Хэнтий, Сүхбаатар аймгийн ардын авъяастанууд үргэлжилсэн яруу найраг, уртын дуу, үндэсний хөгжим, уран дархан, үйл урын урлаг, аман хуур зэрэг 14 төрлөөр өрсөлдөж бүсийн аваргуудыг шалгаруулан улсын хэмжээний “Ардын урлагийн их наадам”-д оролцох эрх олгох юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж