Тулгамдаж буй асуудлаа тавьж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Тулгамдаж буй асуудлаа тавьж байна

Дорнод аймгийн төрийн байгууллагууд сумдтай шефийн харилцаа тогтоон дэмжин туслах ажлыг өрнүүлэн хамтын хүчээр өнгөрсөн намар хадлан тэжээл урд оныхоос илүүгээр бэлтгэж базаасан нь бодит үр дүнгээ өгч байгаа хэдий ч ихэнх сумдаар их хэмжээний цас орж өвөлжилт хүндэрч эхэллээ.

Иймд малын өвс, тэжээлийг хямд өртгөөр нийлүүлэх, малчдын банкин дахь зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх зэргээр бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.

Мөн мал амьтаны гоц халдварт шүлхий өвчин 2010 оны есдүгээр сард гарсантай холбогдуулан Засгийн газрийн тогтоолоор Зүүн гурван аймгаас 2011 оны 03 дугаар сар хүртэл 6 сарын хугацаатай “Мал мах, малын гаралтай түүхий эд Улаанбаатар хот руу оруулахыг хориглосон” тухай шийдвэр гарсан. Өвлийн цагт мал махаа борлуулж амьжиргаагаа дээшлүүлдэг малчдын хувьд уг тогтоол хүндээр тусч байгаа тул Засгийн газраас шийдвэрээ эргэн харах боломжтой эсэх, мөн үеэр хорио цээрийн дэглэм сахиулах, вакцинжуулалт, ариутгал халдваргүйтгэлийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан төрийн албан хаагчдын томилолтын зардал олгогдоогүй байгаа зэрэг олон тулгамдсан асуудлуудыг иргэд төр засагт хандан тавьж байна.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж