370 ажлын байрыг шинээр бий болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

370 ажлын байрыг шинээр бий болгожээ

Дорнод аймгийн хэмжээнд 2010 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тендерт шалгарсан нийт 210 иргэнд 310.0 сая төгрөгийн зээл олгож, эдгээрийн үр дүнд 370 ажлын байрыг шинээр бий болгожээ.

Ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 42 байгууллагын 77 иргэн хамрагдаж, эдгээрт 40079.1 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Булган, Чулуунхороот, Чойбалсан сумдын 15 залуу малчдыг БНХАУ-ын Хайлаар хотын Эвенк хошууны фермерийн аж ахуйтай танилцуулж, мал авах, хашаа хороогоо сайжруулах, бага оврын

МАА-н тоног төхөөрөмж авахад нь зориулж тус бүрд нь хоёр сая төгрөг, мөн дээрх малчдад бага оврын трактор 5.0 сая төгрөгөөр, малчин бүр 800.000 мянган төгрөгөөр мал авах дэмжлэг үзүүлж, нийт 27.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж