
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 орчим хувь нь цасанд дарагдан 14 аймгийн 86 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй боллоо. Зарим нутагт цасны зузаан 20-40, гуу жалгандаа 40-100 см хүрснээс малчид малаа бэлчээрт гаргах боломжгүй болж, хашаа, саравчиндаа тэжээх нөхцөл бүрдсэн байна. Ялангуяа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Дундговь, Өмнөговь аймагт олон жилийн дунджаас хэд дахин их цас орж, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 26-38 градус хүртэл хүйтэрч байна. Иймээс Улсын Онцгой комисс 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуралдан аймаг, орон нутаг дахь нөөцийн цэг, салбарт өвс, тэжээл нэмж байршуулах шийд гаргасан байна.
Түүнчлэн оны өмнө гаргасан Улсын Онцгой комиссын албан даалгаврыг малчид, иргэдэд хүргэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхаарах, баруун аймгуудад зам, даваа цасанд хаагдаж байгаа учир тухай бүр шуурхай нээж байхыг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгов. Мөн баг, сум, аймаг, малчин өвс, тэжээлийн 30 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд үүний биелэлтийг авч үзэх шаардлагатай байгааг онцгойлон анхааруулав.
Мөн хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар хэлэлцсэн аж. 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд долоон аймаг, нийслэлийн 6,7 сая малыг бүрэн вакцинжуулаад байна. Цаашид шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн баримт бичгийг боловсруулан батлуулах гэж байгаа тухай Улсын Мал эмнэлэг, үржлийн газрын удирдлага мэдээлсэн бөгөөд вакцинжуулсан малд дархлаа тогтсон эсэхийг шалгах, вакцины хадгалалт, хамгаалалтад анхаарахыг Улсын Онцгой комиссын дарга үүрэг болгосон байна.
Зочин 2011-01-11 183.81.169.3
Цас орсоор байсан цаашид орсоор байх жамтай Онцгой комисс их сүржин ЗГ-ын нөөцөөс жил бүр мөнгө гаргуулах аргаа эрж явах болж тэгээд тэр ноднингийн 45 тэрбум төгрөг яалаа 11 сая малаа алдаад эзэндээ очоогүй нь олон Хэрэв танил тал сонгогдсон тойрог энээ тэрээ гээгүй бол малчиддаа хуваагаад тооцход нэг малчинд сая саяаар төгрөг ноогдох байсан шүү
Зочин 2011-01-11 182.160.38.13
МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛ ЗАРНА
УТАС 328046 99137275
Зочин 2011-01-11 182.160.38.13
9911-ТЭЙ ДУГААР ЗАРНА
УТАС 99137275
Зочин 2011-01-11 182.160.38.13
АНУ-ЫН ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРГАНА
УТАС 88128150
Зочин 2011-01-11 182.160.38.13
ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА
ХАРИЛЦАХ УТАС 99189208