“Хурд” Солонгосыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Хурд” Солонгосыг зорино

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Байнга гадаадад амьдарч, ажиллаж буй монголчуудаа зориулан тоглолт хийж явдаг “Хурд” хамтлагийн энэ жилийн сар шинийн баяраар Монголдоо байхгүй байх бололтой. Учир нь тэд сар шинийн баяраар Өмнөд Солонгос улсад амьдарч буй монголчууддаа зориулан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Сонирхуулахад тус хамтлагийнхан “TV8” телевизтэй хамтран зохион байгуулсан “Monster” шоуны ялагчтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

    Мөн олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон цэргийн баяраар фэнүүддээ барих бэлгээ хэдийнэ бэлдсэн гэнэ шүү.

    М.Анир

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж