Солир нүдтэй опоссум Германд од болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Солир нүдтэй опоссум Германд од болжээ


Лейпциг хотын амьтны хүрээлэнгийн Хаиди нэртэй хялар нүдтэй опоссум Германы хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд ороод байна. Энэхүү амьтанд зориулсан тоглоом, дуу хүртэл гарч, YouTube-д тавигдан, Facebooк-ийн 65,000 хэрэглэгчид түүнийг сонирхохоор амьтны хүрээлэнд ирсэн байна.

Хаиди өөрийн дүү Наирагийн хамт АНУ-ын Хойд Каролинагийн амьтдын асрамжийн гадна байхад нь 2010 оны тавдугаар сард Германд авчирчээ. Тэрээр 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчдыг зөв таасан Паул наймаалжийн дараа орох хэмжээний алдартай болсон байна.

Түүний зургийг Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэбсайтад тавьсны дараа энэхүү амьтан нь олны анхаарлыг ихэд татаж эхэлжээ. Амьтны хүрээлэнгийн ажилчдын хэлснээр “Хаидигийн нүдний асуудал нь түүний илүүдэл жинтэй холбоотой байж магадгүй юм. Опоссумууд шөнийн цагаар идэвхтэй, сэрүүн байдаг ч хамрынхаа тусламжтай зүг чигээ олдог амьтад тул нүднийх нь хялар тийм ч том асуудал биш” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж