Нарны шилийг өвөл ч зүүх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Нарны шилийг өвөл ч зүүх шаардлагатай

Нарны хар шилийг зөвхөн зуны  үед зүүх хэрэгтэй гэж хүмүүс боддог боловч нүдээ хуурайшихаас хамгаалан өвөл ч гэсэн зүүх шаардлагатай байдаг ажээ. Нэн ялангуяа агаарын бохирдолт ихтэй хот суурин газрын хүмүүсийн нүд өвлийн хүйтэнд цочролд орж, эмзэглэх нь олонтаа тохиолддгийг анхаарах ёстой. 

Vissum Corporacion Oftalmologia-гийн эмч Хорхе Алио “Өвлийн хүйтнээс үүдэн чийгжилт ихээхэн буурдаг тул нүд хуурайших нөхцлийг бүрдүүлдэг” гэж ярьжээ. Нүд хуурайшснаас болж, элдэв төрлийн нүдний өвчний бактер үржих нөхцлийг бүрдүүлж, нүд загтнах, хавдах, харшил үүсэх эх үндсийг тавьдаг.

Иймээс өвлийн цагт нарны гэрлээс хамгаалах хар шил зүүх нь нүдний эрүүл мэндэд чухал ач тустай зүйл юм. Өвөл нарны шил зүүх нь нүдний нулмис ууршихаас хамгаалах зорилготой юм гэж доктор Алио тайлбарлажээ.

Мөн түүнчлэн шил зүүх нь салхинаас хамгаалж, салхинаас шалтгаалан гарах ууршилтыг багасгах аж.

Мэрэгжилтний зөвлөснөөр нарны шил нь зөвхөн урьд талыг халхлах бус нүдний зовхийг ч гэсэн оруулан халхлах гүдгэр хэлбэртэй байх нь зохимжтой гэжээ.

Өнгөний сонголт гэвэл “зөөлөн”, харахад садаа болохооргүй “шаравтар” буюу “хуван шар” өнгөтэй байх.

Нүдний эмч Хорхе Алио “Хүйтний улиралд дунд насны буюу нэн ялангуяа эмэгтэйчүүд нарны шил зүүх шаардлагатай бөгөөд учир нь тэд нарын нулмис ялгаруулах чадвар нь бусад насны хүмүүстэй харьцуулахад хязгаарлагдмал байдаг тул нүд хуурайших, хуурай нүдтэй байх нь илүү элбэг тохиолддог” гэсэн байна.

Эх сурвалж: Publico.es
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж