Marion Cotillard анхны хүүхдээ төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Marion Cotillard анхны хүүхдээ төрүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Францын алдарт дуучин Edith Piaf-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “La Vie En Rose” хэмээх кинонд дуучин бүсгүйн дүрийг гайхалтайгаар бүтээж, 2008 онд Америкийн кино академийн дээд шагнал Оскарыг хүртэж байсан  францын нэрт жүжигчин Marion Cotillard жирэмсэн болжээ. Энэхүү мэдээг түүний хэвлэлийн төлөөлөгч Bryna Rifkin мэдээлсэн бөгөөд өдгөө 35 настай жүжигчин бүсгүй болон түүний найз залуу найруулагч, жүжигчин Guillaume Canet нар маш их баяртай байгаа хэмээн онцолсон байна. Энэ нь хосуудын хэн хэнийх нь хувьд анхных нь хүүхэд аж. Guillaume Canet нь өмнө нь жүжигчин Diane Kruger-тэй гэрлэж байсан ба тэд хүүхэдтэй болоогүй байхдаа салжээ.

    Хосууд 2003 онд "Love Me if You Dare" хэмээх франц кинонд хамтран ажилласан ба хамтдаа амьдраад гурван жил болж байгаа аж.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж