Моцартийн ая нялх хүүхдэд тусалдаг

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Моцартийн ая нялх хүүхдэд тусалдаг

Сайхан аялгуу хүнийг тайвшруулдаг гэдэг яриа байдаг. Үнэндээ тийм аж. Изриалийн эрдэмтдийн саяхны хийсэн судалгаагаар Моцартийн мөнхийн аялгуунууд тэр тусмаа нялх нярай хүүхдүүдэд маш эерэг үр нөлөө үзүүлдгийг нотлон тогтоосон байна.

Эрдэмтдийн судлан тогтоосноор энэхүү алдарт сонгодог бүтээлийг дутуу төрсөн нярай хүүхдүүдэд 30 минутын турш сонсгоход тэд тайвширч, бага эрч хүч “зарцуулж” байсан бөгөөд тэдгээрийн өсөлт хурдасч, хэвийн жингээ илүү хурдан хугацаанд нөхөн авах үр дүнд хүрч  байсан байна.

Израилийн эрдэм шинжилгээний нэгэн эмнэлгийн хэсэг эмч нар “Эрүүл боловч дутуу төрсөн нярай хүүхдүүдэд Моцартийн хөгжмийн аялгууг 30 минут сонсгоход тэд нарын энерги  зарцуулалт нь 10-15 хувиарь буурч байсан” гэж тайлбарлажээ.

Эрдэмтэд хоёр өөр хотын хугацаанаасаа өмнө төрсөн 20 хүүхдийг сонгон авч, хоёр хэсэгт хувааж, нэг хэсэгт нь Моцартийн хөгжим сонсгож, нөгөө хэсгийг нь  хэвийн байдалд байлгажээ. Хөгжмийн аялгуу сонссон хүүхдүүд 10 минутын дараа тайвширч, энерги зарцуулалт нь 10-13 хувь багасч байсан байна.

Хэдийгээр хязгаарлагдмал, цөөн тооны хүүхдүүд дээр туршилт хийсэн боловч хүний эрүүл мэндэд ач тусаа өгдөг, хөгжмийн аялгууны талаарх шинжлэх ухааны чухал судалгаа болсон гэдэг нь эргэлзээгүй ажээ.

Ер нь хөгжмийн суут бүтээлч Моцартийн аялгуу “хүний биед сайн нөлөө үзүүлдэг” гэж ярисаар ирсэн бөгөөд түүний хөгжмийн аяыг сонсоход  хүний зүрхний цохилт удааширч, бачимдал, бухамдлаас  үүдэн гардаг дааврын ялгаруулалтыг багасгаж, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, хүнийг тайвшруулдаг болохыг ийнхүү судлан тогтоосон аж.

Эх сурвалж: Yahoo.es
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж