
ОХУ-д эмчилгээний нэгэн шинэ арга бүртгэгдлээ. Энэ нь чихрийн шижин өвчтэй хүнд инсулин ялгаруулах бета эс буюу гахайны ходоодны дор байрлах эсийг суулгах эмчилгээ юм. Одоог хүртэл дэлхий дахинд амьтны эд эсийг хүнд шилжүүлэн суулгах эмчилгээний арга бүртгэгдээгүй байсан билээ. Харин Австралийн Living Cell Technologies компани Оросын салбартаа энэ бүртгэлийг зөвшөөрсөн бөгөөд энэ технологийг эмчилгээнд хэрэглэхээр болоод байна.
Н.Тунгалаг