
Долоо хоногийн өмнөөс демо хувилбар нь цацагдаж эхэлсэн ба сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа юм. Харин өчигдөр цацагдсан албан ёсны хувилбар нь төгс бүтээл болсон хэмээн дуучин бүсгүй онцолсон ба хөгжмийн ертөнцөд шуугиан тариад байна.
Энэ жил түүнийг дуучин Lady Gaga-гийн хаанчлалыг төгсгөж, хуучин байр сууриа эзэлнэ хэмээн хөгжим судлаачид таамаглаад байгаа ба удахгүй дахин нэг шинэ синглээ сонсогчдын хүртээл болгох аж.
Н.Наран