Ургийн хараа хэвлийд байхдаа хөгждөг

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ургийн хараа хэвлийд байхдаа хөгждөг

Хэвлий дэх үр хөврөл үнэрлэж, амталж, сонсч чаддагийг эрдэмтэд нэлээдгүй хугацааны өмнө тогтоосон бол саяхан ургийн хараа хэвлийд байхдаа хөгжиж болохыг Италийн эрдэмтэн нээж илрүүлсэн байна. Жирэмсний сүүлийн хоёр сард жирмэсэн эмэгтэй хэдий чинээ их гэрэлтэй газар байна, тэр хэмжээгээр хэвлийд гэрлийн тусгал нэвтэрч, ургийн харааны хөгжлийг сайжруулдаг ажээ.

Италийн Туриний Их сургуулийн эрдэмтэн Марко Дэл Жудис эмэгтэй хүний саванд нэвтэрч байгаа гэрлийн хэмжээг судалж үзээд нийт гэрлийн тусгалын 0,1-1 хувь нь саванд буюу урагт нэвтэрч байгааг тогтоожээ. Хурц нар гарсан үед хэвлийд байгаа ураг хэвийн температуртай байшинд байгаатай ижил хэмжээний гэрлийг өөртөө авч чаддаг гэнэ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж