
их хурал хуралдуулж, улс төрд хувьсгал хийхээ мэдэгдсэн МАХН-ын түр
штабынхан хоорондоо хагаралдаж эхэлсэн тухай мэдээлэл ирэв. Тус штабын
ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН хэмээх “хууль бус”
намын дарга, Н.Удвал Ерөнхий нарийн бичгийн дарга болох амбицаа ил тод
илэрхийлсэн нь “Улаан гэр”-ийнхнийг ийнхүү үймүүлжээ. Ингэхээс ч өөр
аргагүй юм. Учир нь Ардын намын нийслэлийн Хяналтын хороо өнгөрсөн сарын
23-нд хуралдаж, МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа
нарыг гишүүнчлэлээсээ хассан. Тиймээс хандах нам, очих газаргүй
болсон түр штабынхан МАХН хэмээгч хоосон буйран дээр хий л хөрвөөж, нэг
нэгэнтэйгээ тамгагүй даргын төлөөх тэмцэл өрнүүлж эхэлсэн нь энэ аж. Эх
сурвалжуудын мэдээлснээр, Ю.Атар саяхан “Пума” ресторанд найз
бүсгүйчүүдтэйгээ уулзаж “Ц.Шинэбаяр нартай сүжирсэн нь ёстой алдаа
боллоо. Багшийнхаа ажлыг мөрөөрөө хийж явсан нь дээр байжээ. МАХН-ын
нэрээр баахан улстөржсөний эцэст олон түмэнд нэр нүүргүй ч болох юм
байна” хэмээн учирлажээ. Философич С.Молор-Эрдэнийн хувьд ч мөн
ялгаагүй. Тэрбээр МАХН-ын түр штабынхантай анх нэгдсэн зарчмаа өөрчилж
“Номоо бичиж явсан минь дээр байж дээ. Найз нөхөд маань намайг
буруугаар ойлгоод байх болж” хэмээн учирлаж яваа сурагтай. Харин МАХН-ын
дарга, генсекийн албанд бие биенээ дэмжихээр тохиролцсон Ц.Шинэбаяр,
Н.Удвал нар “Д.Нинж, Л.Цог нартай хамтран элдэв арга хэмжээ зохион
байгуулахад л хангалттай. Түүнээс биш тэдэнтэй хамтарч нам байгуулна
гэж юу байх вэ” хэмээн үгссэн дуулдана. Энэ мэт байдлаас болж, МАХН-ын
түр штабын жирийн гишүүд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандах бололтой.
Гэвч тэд “Н.Энхбаяр биднээс нүүр буруулж “Би МАХН-ын түр штабын асуудлыг
мэдэхгүй. Учир нь би Ардын намын Бага хурлын гишүүн шүү дээ” гэвэл яах
бол” хэмээн болгоомжилж байна.
С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин