“Хаад” хамгаалагчтайгаа урт хугацааны гэрээ хийлээ | News.MN

“Хаад” хамгаалагчтайгаа урт хугацааны гэрээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Хаад” хамгаалагчтайгаа урт хугацааны гэрээ хийлээ

Америкийн үндэсний хоккейн лигийн “Лос-Анжелес Кингс” баг шилдэг хамгаалагчдынхаа нэг болох Жак Жонсонтой долоон жилийн 30,5 сая ам.долларын урт хугацааны гэрээ хийж, багтаа авч үлдэхээр болжээ. Ингэснээр 2017-2018 оны улирлыг дуустал одоо байгаа багтаа хүчин зүтгэхээр болж байна. Гэрээ баталгаажсан талаар багийн ерөнхий менежер Деан Ломбарди “Колумбус Блу Жакетс” багийг 6:4 харьцаатай буулган авсны дараа зарласан юм. Тав дахь жилдээ тоглож байгаа хамгаалагчтай баг нь өнгөрөгч баасан гаригт тохиролцоонд хүрч, улмаар бямба гаригт зарласан нь энэ байлаа. Жонсон бямба гаригийн өглөөний гулгалтын дараачаар бичиг цаасны ажлыг дуусгаж, гарын үсэг зуржээ.

Жонсон 2005 оны драфтын номер гурав сонголтоор “Каролина Харрикейнс” багт очиж байсан бөгөөд Лос-Анжелестэй хийсэн олон тоглогчдын солилцоонд багтан одоогийн багтаа ирж байсан. Харин тэрбээр “Кингс”-т ирснээр амжилт нь эрс өссөн билээ. Дасгалжуулагч Терри Мюррей “Жакийн хувьд сайн зүйл болжээ. Тэр бол энэ лигийн шилдэг залуу хамгаалагчдын нэг. Одоо тэр зөвхөн амжилтдаа анхаарлаа хандуулах боломжтой боллоо” гэсэн байна.

Дриүв Доути болон Жак Жонсоны нарын хамгаалалт энэ багийн гол ноён нуруу болж байгаагаас гадна лигтээ ч өндөр амжилттай хослолын нэгт тооцогддог. Энэхүү гэрээ нь багийн түүхэнд хийгдэж байгаа хамгийн урт гэрээний хоёрт орох аж. Төвийн тоглогч Анзе Копитар 2008 оны аравдугаар сар долоон жилийн гэрээг үзэглэж байсан бол 1988 онд Уэйн Грэтзки найман жилийн гэрээ хийж байсан ажээ.

Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dyrem 2011-01-11 210.146.56.129

Haaduud gej yu yum be
Haan d = olon toot
Haan d uud = olon tootiin olon toot yum uu

Mongoloor zov bichne shyy esvel ajlaa oor hynd og

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж