
Жонсон 2005 оны драфтын номер гурав сонголтоор “Каролина Харрикейнс” багт очиж байсан бөгөөд Лос-Анжелестэй хийсэн олон тоглогчдын солилцоонд багтан одоогийн багтаа ирж байсан. Харин тэрбээр “Кингс”-т ирснээр амжилт нь эрс өссөн билээ. Дасгалжуулагч Терри Мюррей “Жакийн хувьд сайн зүйл болжээ. Тэр бол энэ лигийн шилдэг залуу хамгаалагчдын нэг. Одоо тэр зөвхөн амжилтдаа анхаарлаа хандуулах боломжтой боллоо” гэсэн байна.
Дриүв Доути болон Жак Жонсоны нарын хамгаалалт энэ багийн гол ноён нуруу болж байгаагаас гадна лигтээ ч өндөр амжилттай хослолын нэгт тооцогддог. Энэхүү гэрээ нь багийн түүхэнд хийгдэж байгаа хамгийн урт гэрээний хоёрт орох аж. Төвийн тоглогч Анзе Копитар 2008 оны аравдугаар сар долоон жилийн гэрээг үзэглэж байсан бол 1988 онд Уэйн Грэтзки найман жилийн гэрээ хийж байсан ажээ.