Бараа үйлчилгээний жагсаалт гарав

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Бараа үйлчилгээний жагсаалт гарав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага энэ онд 11 тендер зарлаж бараа, үйлчилгээ худалдан авах ажээ. Үүнд, Ховд, Булган аймаг болон Баянгол дүүрэг дэх Аврах гал унтраах 18 дугаар анги, Хан-Уул дүүрэг дэх Аврах гал унтраах 65 дугаар ангийн галын депогийн барилгын ажил багтжээ. Онцгой байдлын ерөнхий газар эдгээр барилгын ажлыг энэ онд эхлүүлж, 2012 онд багтаан гүйцэтгэхээр төлөвлөжээ. Харин Улаанбаатар хотын Аврах тусгай ангийн сургалтын танхимын их засварын ажлыг энэ онд багтаж хийж дуусгах аж. Мөн энэ онд худалдан авах бараа үйлчилгээний жагсаалтад галын тусгай зориулалтын автомашин, аврах ажлын техник хэрэгсэл, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаан багаж зэрэг байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж