
Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн нэмэлт галт тэрэг өнөөдрөөс эхлэх явах бөгөөд долоо хоногийн мягмар, лхавга, бямба гаригт Улаанбаатараас 20.00 цагт хөдөлж Замын-Үүд боомтод 07.00 цагт хүрэх аж. Сар шинийн баяр дөхөхөөр Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар ховордож, үнэ нь нэмэгддэг тул үүнээс сэргийлэх үүднээс УБТЗ-аас нэмэлт галт тэрэг явуулах арга хэмжээ авчээ. Нэг удаа 20-иод галт тэрэг 1400 орчим зорчигч тээвэрлэх юм байна. Тасалбарыг өнөөдрөөс худалдаж эхэлжээ.
Н.Түвшин