Д.Сүрэнхорын хэргийг маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын хэргийг маргааш хэлэлцэнэ

Улсын мөнгө шамшигдуулсан Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын хэргийг маргааш дээд шүүх хянан  хэлэлцэнэ. Түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр баталсан юм. Түүнийг    албан тушаалаа урвуулан ашиглаж улсад  91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд   Сүхбаатар дүүргийн шүүхээс жирийн дэглэмтэй хорих  ангид дөрвөн жилийн хорих ялыг биеэр эдлэх шийдвэр гаргасан юм. Түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж дээд  шүүхэд  хандсан билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж