Уго Чавес Бразилд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Уго Чавес Бразилд айлчилна

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ерөнхийлөгч Дилма Руссефийн урилгаар Бразил улсад тун удахгүй айлчилж, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар анхны яриа хэлэлцээ хийх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Мөн Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасио Лула Да Силва Венесуэлд зочилж, амрах гэж буйг мэдээлжээ.

Ерөнхийлөгч Чавес өөрийн ням гаригийн “Alo Presidente” телевизийн цуврал нэвтрүүлгээр “Ерөнхийлөгч Дилмагаас Бразил улсад айлчлахыг урьсан урилга хүлээн аваад байна. Удахгүй айлчилж, Өмнөд Америкийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг ярилцана.  Цаашид бид нарыг хэн ч хооронд нь хагаралдуулан, хуваагдмал байдалд оруулж чадахгүй” гэж ярьжээ.

Чавес телевизийн цуврал нэвтрүүлгийн ярилцлагын үеэр ерөнхийлөгч асан Лула утасдаж, Венесуэлд зочлохыг хүссэн тухай яриад “Лула утасдаж, надтай уулзаж, дараа нь Оринокод амрахыг хүссэн юм. Би түүнд Венесуэл эх орон ялгаагүй чиний эх орон юм” хариулсан гээд Лула ерөнхийлөгчийн албан тушаалаа “Толгой бөхийлгөлгүй хүлээлгэн өгсөн юм” гэсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж