Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 11

“Истикляль”  намын тунхаглалын ой

Марокко 1911 оноос Франц, Испанийн хоорондын мэдлийнх байсан бөгөөд том хэсгийг нь францчууд эзэмшиж байв.
Вишийн Засгийн газар Марокког эзэмших эрхээ 1942 оны арван­нэг­дүгээр сарын 11-нээс алдан де Голлийн “Тулал­даж буй Франц” хо­роо­ныхон захиргааг явуулж байв. Холбоотнууд Мароккод эрх дархаа тогтоог тусгаар тогтнолын төлөөх тэдний тэмцлийг фашист Германд туслаж байна хэмээн дарж байжээ. Өмнөх 30 жилд нь Францын колонийн эсрэг хэд хэдэн удаа бослого гарч байсан ээдрээтэй үеэр “Истикляль” (“Тусгаар тогтнол”) нам үүсч энхийн замаар тусгаар тогнолоо авах зорилго дэвшүүлэв. Энэ намын тунхаг 1944 оны энэ өдөр гарчээ. Гэвч францчууд намын лидерүүдийг нь Гитлерийн хамсаатнууд гэж барьж, Фес хотод болсон уг намынхны жагсаалыг галт зэвсэг хэрэглэн тарааж байлаа. Үүнээс 12 жилийн дараа “Истикляль” нутаг орноо гадаадын колончлогчдоос чөлөөлж, намын тунхаг гарсан өдрийг тус орны үндэсний баяр болгожээ.

Франческо Маццола төржээ

1503 он: Пар­ма хотноо Пар­ми­жа­ни­но («Пармагийн жаалхүү») нэрээр алдартай, Италийн алдарт зураач Франческо Маццола төржээ. Тэрээр 21 насандаа Ромд очин “байлдан дагуулж” чадсан байв. Тэрээр зурах маяг төдийгүй, гадаад төрхөөрөө нас бараад удаагүй байсан Рафаэлийг санагдуулан бараг түүний хойд дүр гэгдэж байв. Гэсэн ч тэрээр өөрийнхөө онцлогийг илэрхийлсэн Италийн сонгодог зураачдын нэг болж чадсан юм. Сүүлд тэрээр урлагаа орхин алхимич болоод тэнэж явсаар Рафаэлийн адил 37 насандаа өөд болжээ.

Орос, Болгарын арми туркуудыг ялжээ

«Шипка – Шейново. Скобелев Шипка даваанд». В.В. Верещагины зурсан зураг

1878 он: Орос-Туркийн дайны (1877-1878) явцад Оросын арми Шипка даваанд Сулейман-пашийн командалсан Туркийн арми гол хүчээ довтолгоонд ортол тэр стратегийн өндөрлөгийг хянаж байлаа. Оросууд тэнд хамгаалалт хийж байхад Туркууд тэдний ард Плевно хотыг эзлэн авчээ. Петербургээс гвардийн дивизүүд ирсний дараа алдартай инженер генерал Э.И. Тотлебен хотыг туркуудээс чөлөөлснөөр дайнд эргэлт гарсан юм. Удалгүй София хотыг оросууд чөлөөлөн Шипка давааны ялалтыг авчирсан байна. Шипка давааны хамгаалалт нь Оросууд Болгарыг Туркийн дарлалаас чөлөөлсний бэлгэдэл болсон юм.

Габриель Шанель  нас баржээ

1971 он: ХХ зууны загварын ертөнцийн түүхэн хүн Габ­риель Шанель өнөө­гөөс 40 жи­­­­­лийн өмнө 88 на­­са­н­д­аа ертөнцийн мөнх бусыг үзүүл­­жээ. Габриель Шанель Сомюр хо­тод 1883 оны наймдугаар сарын 19-нд төрсөн гэдэг гэхдээ 1893 онд Оверни хотод мэндэлжээ. Зургаан настайд нь  эх нь нас бараад хожуу эцэг нь дөрвөн хүүхдээ хаяад явсан учир асрамжийн газар тэд хэсэг байгаад хамаатан садныхандаа өсчээ. Габриелла 18 настайдаа хувцасны дэлгүүрт худалдагч хийж, орой нь кабаред дуулдаг байлаа. Бүсгүйн дуртай дуу нь «Ko Ko Ri Ko» ба «Qui qua vu Coco» дуунууд байсан учир түүнийг Коко гэж нэрлэсэн байв. Түүнийг дуулж байх үеэр Этьен Бальзан гэх офицерт тэр таалагджээ. Коко түүндээр Парист очсон боловчудалгүй Английн хөрөнгөтөн Артур Капельтай гэрлэн Парист бүрх малгайн дэлгүүр нээснээр 1910 онд загварын ертөнцийн замаа эхэлсэн байв. 1921 онд алдартай «Chanel № 5» үнэртэй усаа гаргалаа.  Дайнаар тэр бүх дэлгүүр, ордноо хаасан байгаад загварын ертөнцдөө 1954 онд эргэн иржээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж