С.Баяр даргын илтгэл гурван гол хэсгээс бүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

С.Баяр даргын илтгэл гурван гол хэсгээс бүрдэнэ

МАХН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж тус намын XI бага хуралд МАХН-ын дарга С.Баярын тавих улс төрийн илтгэлийн төсөлтэй танилцжээ. С.Баяр даргын улс төрийн илтгэл гурван гол хэсгээс бүрдэх юм байна. Нэгд, Монгол орны улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд өгөх дүгнэлт, хоёрт, МАХН-ын дотоод дахь сахилга, дэг журмын асуудал, гуравт, Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц гэсэн хэсгүүдээс улс төрийн илтгэл бүрдэх ажээ. Илтгэлийн төслийг удирдах зөвлөлийн гишүүд дэмжихээ илэрхийлсэн байна.
МАХН-ын бага хурал болох энэ сарын 8-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болохгүй аж. Тиймд өмнөх өдөр нь буюу лхагва гаригийн үдээс хойш нэгдсэн хуралдаан хийх эсэх талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр ярилцахаар болжээ.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж