Хүүхдүүд оньсон тоглоомтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд оньсон тоглоомтой боллоо

Хаан банкны дэргэд Хаан нэртэй  сан нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Уг сангаас  Монгол орны 21 аймгийн 27 цэцэрлэгт оньсон тоглоом өгөхөөр болсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын I, III цэцэрлэгийн хүүхэд багачууд оюун ухаан тэлэгч оньсон тоглоомоор тоглохоор боллоо. Нийт 222 нэр төрөл бүхий оньсон тоглоомийг танилцуулгын ном, тайлбартай CD-ний хамт Сүхбаатар хаан банкны хамт олон гардууллаа. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд хятадад үйлдвэрлэсэн резенин болон хуванцар эдээр хийсэн тоглоомоор наадах болсон. Энэ төрлийн материалаар хийсэн тоглоомууд хүний эрүүл мэнд хортой болохыг эрдэмтэд сануулах болсон. Тиймээс монгол оюун ухаан, ур чадварын гайхамшиг болсон оньсон тоглоомоор ийнхүү  наадацгааж байна.

Бүх цэцэрлэгт DELL брэндийн комьпютерийг энэ үеэр хүлээлгэн өглөө. Хаан банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, ирээдүй, хойч болсон бяцхан иргэдээ сурч боловсрох, зөв хүн болж хүмүүжихэд  нь тус нэмэр болж байгаад цэцэрлэгийн багш, ажилчид талархаж байлаа.

Б.Өлзийтогтох
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж